“АЯЛЛЫН ЗЭЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН АНХНЫ КОМПАНИ“

БИДНИЙ ТҮҮХ: Хүн бүр аялахыг хүсдэг гэдэгт бид итгэдэг. Та ч гэсэн магадгүй яг одоо үүргэвчээ үүрээд хаа нэг тийшээ аялахыг хүсч байгаа ч ямар нэг саад бэрхшээлээс болоод аяллаа хойшлуулаад байна уу? Ихэнхдээ бид цаг зав, аяллын зардал, эсвэл өөрт тохирсон аяллаа олж чадахгүйгээс болж аялах хүслээ хязгаарладаг. Тэгвэл эдгээр асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ? гэсэн асуултаас бидний түүх эхэлсэн юм.

АЛСЫН ХАРАА: Сэтгэл ханамжтай үйлчилгээг нэвтрүүлсэн, харилцагчдын эргэх холбоог хүндэтгэсэн, чадамжтай боловсон хүчинд тулгуурласан, удирдлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлсэн үйлчилгээний үлгэр жишээ компани байх

ЭРХЭМ ЗОРИЛГО: Харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ нэн тэргүүний сонголт нь байх

ҮНЭТ ЗҮЙЛС:

  • Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжБид аялагчдын хүсэл сонирхол, онцлогт тохирсон аяллын үйлчилгээг үзүүлэхийг зорино.
  • Харилцагчдын эргэх холбоо: Дотоод болон гадаад харилцагчдынхаа эргэх холбоог хадгалж тогтвортой, найдвартай сүлжээг бий болгоно.
  • Хамтын ажиллагаа: Харилцагчид, үйлчлүүлэгчдийнхээ сонирхол, мэдлэг, туршлагад тулгуурлан үйлчилгээнийхээ чанарт тогтмол хяналт тавьж, сайжруулан, үргэлж суралцах.
  • Шударга, ил тод байдал: Үйлчлүүлэгч болон харилцагч нартай илэн далангүй, нээлттэй харилцаатай байна.

БИДНИЙ ТУХАЙ: Манай компани нь Аз Вортекс ХХК нэртэйгээр 2014 оноос хойш аялал жуулчлал, энтертэйнмент, сервис үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд 2015 онд өөрийн охин компани “AmaZing Travel” ХХК-аар дамжуулан гадаадын болон дотоодын жуулчдыг аялуулж эхэлсэн билээ. 

Өнөөдрийн байдлаар Орос, Хятад, Вьетнам, Тайланд, Индонез, Солонгос улс руу аялалд явуулах, аяллын зөвлөгөө, мэдээлэл өгөх үйлчилгээ үзүүлж байгаа. Түүнчлэн гадаадын жуулчдыг татах, эх орноо сурталчлан таниулах, аялал жуулчлалын салбарын хөгжилд өөрсдийн 7 УЛС хувь нэмрээ оруулахаар хичээнгүйлэн ажиллаж байгаа билээ.

БИДНИЙ ҮЙЛЧИЛГЭЭ:

  • Аяллын зээлийн үйлчилгээ
  • Аяллын зөвлөгөө, мэдээлэл
  • Нислэгийн тийз захиалах
  • Буудлын захиалга
  • Үзвэр үйлчилгээний мэдээлэл захиалга
  • Аяллын даатгал
  • Хувь хүн болон компанийн хэрэгцээнд тохирсон аяллын хөтөлбөр боловсруулах

БИДЭНТЭЙ ХОЛБОГДОХ:

Хаяг: Улаанбаатар хот, СБД , 3-р хороо 5-р хороолол Номун Хотхон АЗ ВОРТЕКС ХХК 
Утас: 70128800, 83038800, 86068800 info@aztravel.mn