AmaZing Travel - АЗ ТРЭЙВЕЛ маань 83 жилийн түүхтэй Монгол даатгалтай хамтран үйлчлүүлэгчээ гэнэтийн ослын даатгалд хамруулдаг билээ. Ингээд даатгалын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар хэд хэдэн мэдээллийг танд хүргэж байна

Даатгал хийлгэхэд шаардагдах

бичиг баримт юу вэ?

Даатгуулагчийн гадаад паспорт эсвэл гадаад паспорты хуулбар байхад болно.

Даатгал хийлгэхэд тухайн хүн заавал өөрийн биеэр байх шаардлагатай юу?

Даатгуулагч ирэх боломжгүй тохиолдолд даатгуулгчийн гадаад паспорт эсвэл гадаад паспорты хуулбарыг авчран гэрээ хийлгэж болно.

Даатгал хийлгэсний дараа аялах өдөр солигдсон тохиолдолд гэрээг цуцлах уу?

Аялах өдөр солигдсон тохиолдолд даатгал хийлгэсэн салбар нэгж дээр даатгалын гэрээг эх хувиар авч очин даатгалын хугацааг солиулж бичүүлэх боломжтой.

Аялалын виз олгогдоогүй тохиолдолд даатгалаа яах вэ?

Тухайн орны элчин сайдын яамнаас таны визанд татгалзсан хариу өгсөн бол даатгалын гэрээг эх хувиар нь даатгуулагчийн гадаад паспортны хамт авчран гэрээг цуцлуулж төлсөн хураамжыг буцааг авах боломжтой.

 Бага насны хүүхэд хөнгөлттэй юу?

Бага насны хүүхдэд зориулсан хөнгөлөлт урамшуулал байхгүй боловч тухайн хүүхэдтэй хамт явж буй гэр бүлийн гишүүд хөнгөлөлт авах боломжтой.

Өндөр настай хүмүүсийн хураамж бусадтай адилхан уу?

Даатгуулагч 71-79 настай бол хураамж 2 дахин, 80-84 настай бол хураамж 2,5 дахин тус тус өсч бодогддог байгаа.

 Даатгалд ямар ямар эрсдэл хамаардаг вэ?

  Гадаадад зорчин явагч иргэдийн амь нас, эрүүл мэнд болон

  • Гадаад оронд байх хугацаанд гарах эмнэлэг эмчилгээний зардал
  • Ачаа тээш хоцрох
  • Алдагдсан ачаа тээш болон хувийн эд зүйлсийн байгаа газрийг тодорхойлох болон тээвэрлэн хүргэх
  • Нислэг хойшлогдох
  • Гадаад паспортоо хаяж гээгдүүлэх
  • Баталгаа гаргах үйлчилгээ
  • Бэлэн мөнгөний урьдчилгаа олгох үйлчилгээ гэсэн эрслүүд уг даатгалын эрсдэлд хамрагдана

Даатгалын тохиолдол гарсан тохиолдолд бүрдүүлэх материал юу юу байх вэ?

  • Гэрээт баталгаа /эх хувь/
  • Эмчлэгч эмчийн дүгнэлт /эх хувь/
  • Эмчилгээ хийлгэсэн эмнэлгийн тодорхойлолт
  • Нэхэмжлэх эсвэл төлбөр төлсөн баримт
  • Бусад нэмэлт шаардлагатай материал

Даатгалын тохиолдол гарсан тохиолдолд хэрхэн холбоо барих вэ?

Даатгалын тохиолдолд гарсан тохиолдолд та доорх утас болон и-мэйл хаягаар холбогдож болно.