Гадаад пасспорт шинээр авахад : 

  • Цахим үнэмлэх
  • Гадаад пасспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  • Эзэн нь өөрийн биеэр ирж материалаа өгнө

Гадаад пасспорт дахин авахад : 

  • Цахим үнэмлэх бөглөх
  • Гадаад пасспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  • Өмнө нь авсан гадаад пасспортыг 11 дугаартай цонхон дахь улсын байцаагчаар хүчингүй болгож тэмдэглэгээ хийлгүүлнэ

Ямар тохиолдолд пасспортыг хүчингүй болгох вэ?

  • Эзэмших, ашиглах хугацаа дууссан
  • Пасспортод улсын хил дээр тэмдэглэл хийх зайгүй болж хуудас дүүрсэн
  • Пасспорт эзэмшигчийн зураг танигдахааргүй болж өөрчлөгдсөн
  • Гадаад пасспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийн бусдад шилжүүлж хуурамчаар ашигласан
  • Гадаад пасспортыг гэмтээсэн
  • Пасспортод бичсэн үг хэллэг, зурганд хуурамчаар засвар хийсэн
  • Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр уг гадаад пасспортыг хүчингүйд тооцсон
  • Хуульд заасан бусад үндэслэлээр хүчингүй болсон

Хүүхэд гадаад пасспорт авахад :

  • Төрсний гэрчилгээний хуулбар /эх хувь заавал авчрах/
  • Эцэг, эх буюу асран хамгаалагчийн иргэний үнэмлэх, гадаад пасспортын хуулбар
  • 7-с дээш насны хүүхэд өөрийн биеэр заавал эцэг, эх буву асран хамгаалагч , харгалзан дэмжигчийн хэн нэгний хамт баг хорооын засаг дарга болон сургуулиас олгосон зурагтай нэмэлт баримт тодорхойлолт авч ирэх
  • Асран хамгаалагчаар тогтооосон сум, дүүргийн Засаг даргын захирамж , шүүхийн шийдвэр хуулбарын хамт. 
  • Сүүлийн 6 сарын дотор авахуулсан 3,5 х 4,5 хэмжээтэй цээж зураг 3 хувь
  • Гадаад пасспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/

Гадаад пасспортын сунгалт хийлгэхэд : 

  • Цахим үнэмлэх
  • Гадаад пасспорт авах мэдүүлгийг бөглөх /банкнаас авах/
  • Эзэн нь өөрийн биеэр ирж материал өгөх шаардлагатай