Аяллын хугацаа : 6 өдөр 5 шөнө
Аяллын өдөр Аяллын хөтөлбөр Хоол Өдөр 1 ✓ Улаанбаатар – Бээжин чиглэлийн 06:10 цагийн нислэгээр нисч 08:25 д Бээжин хотын ОУНБ-д бууна ✓ Хөтөч тосон авсны дараа Бээжин – Жан Жиа Же чиглэлийн галт тэргэнд сууна Өдөр 2 ✓ 08:45 минутанд Жан Жиа Же гээс хөтөч унаа тосон авч аялал эхэлнэ ✓ Зочид буудалдаа байрлан амарна ✓ Өдрийн хоолоо иднэ ✓ 12:00 цагт Тэнгэрийн хаалганы аялал эхэлнэ ✓ Тэнгэрийн хаалга, агаарын дүүжин шат, 99 нугачаат зам зэрэг үзвэрүүдийг үзэж сонирхоно ✓ Хаданд бэхлэгдсэн шилэн гүүрээр явна ✓ Оройн хоолондоо ороод зочид буудалдаа амарна Өдөр Орой Өдөр 3 Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна ✓ БНХАУ-ын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болох Аватар киноны зураг авалтын санааг авсан Ойн цэцэрлэгт хүрээлэнд очно. ✓ Үүнийг үзэхийн тулд хамгийн өндөр хамгийн хурдан цахигаан шатаар явах болно ✓ Мөн Алтан ташуур хэмээх 2000 гаруй гишгүүртэй байгалийн аясаар бүтээгдсэн шатаар бууж хавцал дундуур явна Өглөө Орой Өдөр 4 Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна ✓ Байгалийн цагаан хэрэм гэгдэх аяллын бүсээр зугаалж танилцах болно ✓ Үлунг зай буюу дээр үед тухайн үеийн дүрвэгсэд нууцаар орогнож байсан өвөрмөц байршилтай хадан дээрх жижиг суурин зэргийг үзэж сонирхох болно . Уулнаас буун Си зи галерей гэгдэх байгалын үзэсгэлэнт бүстэй мөн танилцах болно. ✓ Орой автобусаараа хотын төв дэх буудалдаа хүргүүлэн амрах болно. Өглөө Өдөр Өдөр 5 Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна ✓ Энэ өдөр аяллын оргил хэсэг байх бөгөөд Гранд Канион дахь Азийн хамгийн өндөр, урт шилэн гүүрээр явах болно ✓ 15:00 цаг хүртэл энэ аялал үргэлжилж цааш Галт шувуу хэмээх хотод очиж хононо Өглөө Өдөр Орой Өдөр 6 Өглөөний цайгаа зочид буудалдаа ууна ✓ Галт шувуу хотын түүх дурсгалын газруудтай танилцана ✓ Өдрийн хоолны дараа Жан Жиа Же хот руу буцна ✓ 15:00 цагт Чанг Ша хот руу хөдлөн зочид буудалдаа байрлана ✓ Оройн хөтөлбөр чөлөөт маягаар өнгөрнө Өглөө Өдөр Өдөр 7 ✓ Өглөөний цайгаа уусны дараа Бээжин орох хурдны галт тэргэнд сууна 14:41 минутанд бууна ✓ Өдрийн хоолоо идсэний дараа Капитал ОУНБ-аас 18:30 ирж 21:10 минутын онгоцонд сууснаар аялал өндөрлөнө Өглөө Өдөр